Явцын мэдээ
Яагаад БЭРС 2 ХБҮЦ-д хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?
19.2%
Банкны хадгаламж, компанийн бондтой ижил тогтмол өгөөжийг олгоно. Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол ХБҮЦ нь улирал тутам хүүгийн орлогыг олгоно.
100%
Эргэн төлөлтийн эх үүсвэр зээлийн багц нь 100% хэвийн зээлээс бүрдсэн. Тус зээлийн багцыг хөндлөнгийн хууль, санхүүгийн байгууллага, андеррайтераар эрсдэл бага гэдгийг баталгаажуулсан.
5%
Нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын татвар нь хадгаламж, компанийн хаалттай бондоос 2 дахин бага буюу 5 хувь байдаг.
9 тэрбум
Монголын Хөрөнгийн Бирж дээр үнэт цаасны компаниар дамжуулан хугацаанаас өмнө зарах боломжтой. Зарах тохиолдолд эзэмшсэн хоногоор хүүг 100% олгоно.
Бүтээгдэхүүний танилцуулга
Үнэт цаас гаргах ажиллагаанд оролцсон байгууллагууд
Андеррайтер
“Голомт капитал ҮЦК” ХХК нь 2012 онд Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг гадаад дотоодын харилцагч, түнш, хамтран ажиллагч харилцагч байгууллагууддаа хүргэж ирсэн. Голомт Капитал ҮЦК ХХК нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхмуудыг хийж ирсэн бөгөөд Монголын анхны онлайн арилжааны систем, дэлхийд алдартай Interactive Brokers зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагч тив дэлхийн хаана ч байсан хүссэн цагтаа (24/7) гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцож, хувьцаа, бонд, үнэт метал зэрэг бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой болсон юм.Хөрөнгө итгэмжлэн удирдагч
“Юнайтед Айр Файнэнс” ХХК нь Хөрөнгө итгэмжлэн удирдагчийн хувиар банк, банк бус санхүүгийн байгууллага, ОССК болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад байгууллагын ТЗК-ийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, үнэт цаасны баталгаа болж буй хөрөнгийн эргэн төлөлтийг цуглуулж үнэт цаасны хэлцэлтэй холбоотой төлбөрийг гүйцэтгэх, мөнгөн хөрөнгийг зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалтад байршуулах, хөрөнгө оруулагч болон зохицуулагч байгууллагад тайлан мэдээ гаргах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлыг хийж гүйцэтгэнэ.Зээлийн шинжилгээ гаргагч
“Онч Аудит” ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, 2012 онд Делоитт сүлжээнд нэгдсэн бөгөөд Монгол дахь салбараар 10 жил үйл ажиллагаа явуулсан. 2022 оны 02-р сараас эхлэн үндэсний бренд Onch & Company-ийн дор аудит, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг, менежментийн зөвлөх үйлчилгээ, татварын зөвлөх үйлчилгээ, сургалт болон судалгаа зэрэг үйлчилгээгээр өмнөхтэй ижил дотоод удирдлага, туршлагатай багийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа зах зээл болон үйлчлүүлэгчиддээ амжилттай үргэлжлүүлэн хүргэж байна.Хуулийн фирм
“Өмгөөллийн Эм Ди Эс Энд Хаанлекс” ХХН нь 2011 онд байгуулагдсан. Тус фирмийн хуульчид нь олон улсын эрх зүйг үндэсний хууль тогтоомж, туршлагатай уялдуулан үндэсний болон олон улсын хөрөнгө оруулагчдад төрөл бүрийн салбарт эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Үнэт цаасны зах зээлд хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээр бүртгэгдсэн, үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд бөгөөд тус зах зээлээс санхүүжилт татаж буй компаниудтай хамтран ажиллаж байсан арвин туршлагатай ба хуульч, хуулийн фирмүүдийн чансаа тогтоодог Asialaw сэтгүүлээс “Өмгөөллийн Эм Ди Эс Энд Хаанлекс” ХХН-ийг 2021 оны Монгол улсын шилдэг хуулийн фирм”-ээр шалгаруулсан байна.Захиалга өгөх заавар
Үнэт цаасны данс нээлгэх
Голомт капитал ҮЦК ХХК болон бусад дурын үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа биетээр эсвэл онлайнаар нээлгэнэ.
Мөнгөө байршуулах
Өөрийн нэрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулна. Дансны дэлгэрэнгүй мэдээллийг үнэт цаасны компаниас хүлээн авна.
Захиалга өгөх
Өөрийн сонгосон үнэт цаасны компанид БЭРС 2 ХБҮЦ худалдаж авах захиалга өгнө. Захиалга 100% дүүрэх үед хаагдахыг анхаарна уу.
Баяр
хүргэе ТА
БЭРС
2
ХБҮЦ
эзэн
боллоо
-
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь ирээдүйд тогтмол орлого бий болгох хөрөнгийг багцалж, баталгаажуулан гаргаж байгаа үнэт цаас юм.
Энгийнээр тайлбарлавал, ББСБ-ын зээлийн багц дотроос хамгийн найдвартай, хэвийн зээлүүдийг хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар хянуулж, төлөгдөх нь найдвартай гэсэн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тус зээлүүдийг зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани руу шилжүүлдэг. Улмаар тус зээлийн орлогоор эргэн төлөх нөхцөлтэй үнэт цаас гаргадаг. -
ХБҮЦ
хэр найдвартай вэ?
ХБҮЦ гаргагч компани зээлийн багцаа хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар баталгаажуулан, тусгай зориулалтын буюу зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани байгуулж түүн дээр байршуулдаг. Энэхүү шинэ компанийг хөндлөнгийн хөрөнгө итгэмжлэн удирдагч компани удирддаг тул эрсдэл учрах нь бага байдаг.
Түүнчлэн тус зээлийн эргэн төлөлт нь гэрээгээр үүрэгжүүлсэн байдаг тул орж ирэх орлого нь тогтмол, тодорхой байдаг. Тиймээс ХБҮЦ нь эрсдэл хамгийн багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. -
Банкны хадгаламжтай ижил бүтээгдэхүүн гэж ойлгож болох уу?
ХБҮЦ нь банкны хадгаламжтай ижил тогтмол хүүтэй, тодорхой хугацаатай бүтээгдэхүүн юм. Ялгаатай тал нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан бусдад худалдаж мөнгөө хугацаанаас нь өмнө, эзэмшсэн хоногоороо хүүгээ бүрэн тооцуулж авах боломжтой. Харин банкны хадгаламжийн хувьд хугацаанаас өмнө мөнгөө авах бол хадгаламжаа цуцалж, хүүнд алданги тооцуулдаг. Түүнээс гадна ХБҮЦ-ны хүү нь хадгаламжийн хүүгээс өндөр, хүү нь улирал тутам төлөгддөг.
-
ХБҮЦ-ны захиалга авах хугацаа хэзээ вэ?
ХБҮЦ-ны захиалга авах хугацаа 2022 оны 12-р сарын 9-ний өдрөөс 12-р сарын 15-нийг дуустал үргэлжилнэ. Гэхдээ захиалга 100% дүүрэх тохиолдолд захиалга шууд хаагдах тул та бэлтгэл ажил буюу үнэт цаасны дансаа нээх, дансаа цэнэглэх ажлаа сайн бэлтгээрэй.
-
Урьдчилсан захиалга хийх боломж байгаа юу? ХБҮЦ-ийг хаанаас
худалдаж авч болох вэ?
Та андеррайтер компани болох “Голомт капитал ҮЦК” ХХК / 7012-1530 / - руу хандаж урьдчилсан захиалгаа өгөх боломжтой. Мөн анхдагч зах зээлийн арилжаа нээгдсэн үед “Голомт капитал ҮЦК” ХХК болон бусад дурын үнэт цаасны компани руу хандаж БЭРС 2 ХБҮЦ-ны захиалгыг өгч, худалдан авах боломжтой.